ҮЙЛДВЭРИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Резин Эдлэл ХХК нь 2001 онд байгуулагдсан үеэсээ одоог хүртэл техникийн резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Анхны бүтээгдэхүүн нь гэр хорооллынхны усны тэрэгний хэрэгцээний эрэлтэд түшиглэсэн резинэн дугуй байлаа.Үйлдвэрлэлийн технологийг боловсронгуй болгох , техник тоног төхөөрөмжийг сайжруулах, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, нэр төрлийг олшруулах тал дээр анхааран ажилласны үрээр үйлдвэрлэлийн хэмжээ жил ирэх тутам өсөн нэмэгдэж резин эдлэлийн үйлдвэрлэлийн салбарт тодорхой байр суурийг эзэлж чадсан. 2001 оноос хойш Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын жинхэнэ гишүүн байгуулагаар хамтран ажиллаж байна.
Манай үйлдвэр байнгын холбоотой ажилладаг ОХУ-ын Екатеринбург хотын Уралын резиний завод, БНХАУ-ын Шин-Ян хотын Да-Ши резиний үйлдвэрүүдээс түүхий эд материалаа авч жилдээ 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг захиалгын дагуу үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүний чанар, техникийн нөхцөл, эдэлгээ даах чадвар нь хэрэглэгчдэд танигдсанаар захиалагч хэрэглэгчдийн тоо олширч ТЭЦ-4 ТӨХК, ТЭЦ-2, Монполимет ХХК, МАК ХХК, Энержи ресурс Ухаа Худаг уурхай, ЭкоАлтан Заамар уурхай, Хөтөлийн Цемент шохойн үйлдвэр, ИНЕГ, УБТЗ ХНН, МТЗ, Шивээ овоо ХХК, Багануурын уурхай, Хасумегаватт ХХК зэрэг олон үйлдвэр, уурхайн салбарын байнгын захиалагч харилцагчтай болж шаардлагатай резин бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн нийлүүлдэг болсноор тэдний импортын хэрэглээ тэр хэмжээгээр багассан болно.
Одоогоор Резин Эдлэл ХХК нь үндсэн 8 ажилтантай, 3 салбар цехтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
- Резин бэлдэц боловсруулах үндсэн үйлдвэр
- Төмөр хэв, металл бэлдэц боловсруулах механик цех
- Хаягдал дугуй боловсруулах иж бүрэн үйлдвэр
ЖДҮ-ийн техник технологи үзэсгэлэн яармагуудаас авсан шагналууд:
- ХҮЯ-ны шагнал 2004 он
- Импортыг орлох шинэ нэрийн бүтээгдэхүүний цол өргөмжлөл 2004 он
- Монголын үндэсний шилдэг 99 бүтээгдэхүүн Үлэмжийн чанарын батламж 2007 он
- ХХААҮЯ, ЖДҮ-ийн газар Салбарын шилдэг бүтээгдэхүүн 2011 он
- СХД-н шилдэг татвар төлөгч байгууллага 2017 он