ГОЛЛОХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРӨЛ
Бутлагч тээрмийн доторлогоо резин
Бутлагч болон бутлуурын онцлог шинж, хүчин чадлын шаардлага, доторлогооны ашиглалтын хугацаа, өөрийн өртөг, үечилсэн засварын хугацаа, ажиллагааны хялбар байдал, зах зээлийн үнэ зэргээс хамааран доторлогооны резин олон төрөл янзаар хийгддэг. Барабаны доторлогооноос гадна автосамосвалын тэвш, баяжмал дамжуулах хоолой, бункерийн доторлогоог резинээр хийнэ.
Авто машин, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн
Авто машины втулк резинүүд
Манай орны замын нөхцөл, хэт хуурайшилт, эрс тэс температурын орчинд автомашины резин эд ангиуд амархан эвдрэлд ордог. Ийм нөхцөлд автомашины резин эдлэл нь өөрийн үндсэн үүрэг болох зөөллөх, жийрэглэх, бусад эд ангийг элэгдлээс хамгаалах шинж чанараа алддаг. Тиймээс автомашины резин эд ангийг тодорхой ашиглалтын хугацаанд заавал солих шаардлагатай.